нийгэм

ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА.

Таны сэтгэгдэл

ДМАЭМБ-ын 91 дүгээр ерөнхий чуулган 2024 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж байна.

Монгол Улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ДМАЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Др А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг мөн Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү болон бусад төлөөлөгчид оролцож байна. Тус чуулганд ДМАЭМБ-н гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ жил ДМАЭМБ-ын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

ДМАЭМБ-ын чуулганаар тус байгууллагаас дэлхийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан, стандарт, зөвлөмж аргазүйг хэлэлцэж байна. 2024 оны ерөнхий чуулганаар тус байгууллагын ерөнхий захирал болон зөвлөлийн гишүүд, бүсийн зөвлөлийн ээлжит сонгууль болж байна.

182
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл