нийгэм

“МАЛ, АМЬТНЫ ВИРУСИЙН ГАРАЛТАЙ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ”СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ САЛБАРЫН ЭРДЭМТЭД, СУДЛААЧИД, ШИНЖЛЭГЧ ЭМЧ НАРЫН ОРОЛЦООТОЙГООР ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Таны сэтгэгдэл

МЭХ-ийн Вирус судлалын лабораторийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн сургууль, “Биокомбинат” ТӨХХК, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, нийслэл болон аймгуудын мал эмнэлгийн газрууд, багш, эрдэмтэн судлаачид, малын эмч нар бүхий нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

✅✅✅Монгол улсад шинээр болон дахин сэргэн гарч буй вирусийн гаралтай халдварт, гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, зарим судалгааны ажлын үр дүн, мал амьтны вируст өвчний оношлогоо болон тэмцэж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд олон нийтэд хүргэнэ.

✅✅✅Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол улсад эрсдэлтэй байгаа хонины цэцэг өвчин, хилийн чанадад гарч байгаа үхрийн арьс товруутах өвчний оношлогоо шинжилгээ нь олон улсын стандартад нийцэж байгаа эсэх, тэмцэж буй стратегийн талаар өргөн хүрээнд хэлэлцэж, тэдний гаргасан саналыг нэгтгэн цаашид авах арга хэмжээ болон вирусын гаралтай гоц халдварт өвчинтэй тэмцэх үндэсний стратегийг шинэчлэн боловсруулахад чухал ач холбогдолтой шийдлүүд гаргах болно.

155
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл