нийгэм

Монгол залуус хятад иргэдийг барьцаалан нэгнийх нь аминд хүрсэн хэрэг гарчээ

Таны сэтгэгдэл

Манай улсын хоёр иргэн хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэг өчигдөр гарсан байна.

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд буусан хоёр хятад иргэнийг манай улсад түр оршин сууж буй хоёр хятад иргэн тосож авсан аж. Тэдгээр дөрвөн иргэнийг 22-23 настай хоёр монгол залуу барьцаалж, их хэмжээний мөнгө нэхжээ.

Улмаар барьцаалагдсан дөрвөн хятад иргэний нэгийг буудаж хөнөөсөн байна.

Энэ явдал Чингис хаан нисэх буудлын орчимд болсон бөгөөд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд барьцаалагч этгээдүүдийг баривчилжээ.

298
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл