Голомт банк 2024 оны 5-р сард олон улсын зах зээлд 300 сая ам.долларын бондыг амжилттай санал болгож 50 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчаас зорилтот дүнгээс давсан захиалгыг хүлээн авч, хоёрдогч зах зээл дээр гарсан даруйдаа тус бондын худалдан авах гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн бөгөөд бондын ханш тогтмол өсөж байна.
Түүнчлэн Голомт банк нь 2024 оны 12 сарын 3-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин 100 сая ам.долларын бондыг санал болгож, захиалга нээгдсэн даруйдаа амжилттай зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагчдын Голомт банканд итгэх итгэл, Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харж буйн илэрхийлэл юм. Энэхүү нэмэлт 100 сая ам. долларын бондын нөхцөл нь өмнө гаргасан бондтой ижил эргэн төлөгдөх хугацаа, купон хүүтэй боловч 8.5%-ийн бодит өгөөж буюу зах зээлийн ханшаар зарагдсан нь дотоодын хувийн хэвшлийн байгууллагаас олон улсын зах зээлд гаргасан хамгийн бага өртөгтэй бонд боллоо.
Ийнхүү Монгол улсын санхүүгийн салбар, бизнесийн байгууллагууд олон улсын зах зээлээс хямд, өрсөлдөхүйц нөхцөлтэй хөрөнгө татан төвлөрүүлэх боломж, үүд хаалга нээгдэж байна.
Сэтгэгдэлүүд