нийгэм

Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Таны сэтгэгдэл

​​​​​Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Natur Bucks волейболын клубийг ивээн тэтгэн ажиллаж байгаа билээ.

Голомт банк энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монголын волейболын цөмийг тодорхойлогч Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг нь олон жил завсарласны эцэст 2019 оноос эхлэн дахин зохион байгуулагдаж буй. Үүнээс хойш Монголд волейболын спорт эрчимтэй хөгжиж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.

Харин Natur Bucks клубийн хувьд олон улсад өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдаар багаа бүрдүүлж, 2020 оноос эхлэн Монголын Волейболын Үндэсний Дээд Лигт тэргүүлэх болсон бөгөөд өдгөө Монголын волейболын спортыг өнгөлж буй тус багийн ирээдүйн амжилт бүрийг Голомт банк болон LIME виртуал оператор дэмжин ажиллах болно.

261
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл