нийгэм

ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА

0

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна.

Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад жил бүрийн ойн хөнөөлт шавжтай тэмцэх төсвийн хэмжээ ч нэмэгдэж буй юм.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд ашиглаж байгаа нэг арга нь ҮҮРГИЙН ШҮРШИГЧ. Энэ аргаар тэмцэх тендер улсаас санхүүжин жил бүр зарлагдана.

Тендерүүдийн хувьд ч сүржин нэр томьёотой, том шаардлагуудтай зарлагддаг. Энгийн жишээ Өнгөрсөн жил 7 тэрбум гаран төгрөгийн төсвийг ШҮРШЭЭД ДУУСЧ.

20кг жинтэй ШҮРШИГЧ үүрсэн хэдэн хүн шүршигч багаждаа 6л бодис үүрээд ХОРОО ЦАЦАЖ Монгол орны хэдэн зуун мянган ГА ойн талбайд хорхойтой тэмцдэг гэх. Тендер дээрээ 8 метр өндөрт цацах ёстой гэж заасан ч бодит байдал дээр тэр нь юу л бол. Мэдээж тэнд ажиллаж мөн амьдарч байгаа иргэдийн ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД-ийн асуудал яригдах байх. Мэргэжлийн талаас тавих шаардлагуудыг дурдвал бүр дэндүү урт жагсаалт гарах байх.

Гэвч бодит байдалд яг тендерийн шаардлага хангасан компани сонгогдож чаддаг болов уу.

Ард түмний татвараар бүрдсэн төсвийг ҮР АШИГГҮЙ ШҮРШЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ? Үр дүнгийн тайлан гэж албаны мэдээлэл лав ил харагдсангүй.

Татварын мөнгөөр ТОГЛОДОГ шинэ ШҮРШИГЧ гараад ирсэн юм биш биз?

Салбарын сайд маань болон төсөв батлагч эрхмүүд анхааралтай хандсан болов уу гэж найдъя.

ҮР ДҮН болон ТЕНДЕРЫН ДҮН 2-г харьцуулаад харахад улс төрчдийн маань нөлөөтэй гэж хардмаар, хардах ч биш бүр тэдгээр НӨЛӨӨЛӨГЧДИЙГ нэрлэвэл илүү үр дүнтэй болов уу.

 

Үргэлжлэл бий…

Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?

Previous article

П.Анужин Ерөнхий Сайдын зөвлөх болжээ

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

More in нийгэм