Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой хоёр сартай эрэгтэй хүүхэд өчигдөр /2024.10.28/ цэцэрлэг дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Урьдчилсан байдлаар хүүхдийг хахаж, амь насаа алдсан гэдгйиг албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэгвэл тухайн цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ.
Энэ талаар Боловсролын яамны албаны эх сурвалжаас тодруулахад “Сонгинохайрхан дүүрэг үйл ажиллагаа явуулж байсан “Бум өлзий” гэх тухайн байгууллага нь албан ёсны зөвшөөрөлгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан байна. Тиймээс ч хоёр нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт авсан нь тогтоогдсон” гэлээ.
Цэцэрлэгт бага насны хүүхэд хахаж, амиа алдсан асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Юуны түрүүнд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. Айхтар үйл явдал болсон байна. Өчигдөр мэдээлэл аваад шууд шалгалт хийсэн. Тухайн газар нь цэцэрлэг биш зөвшөөрөлгүй хүүхэд харах үйлчилгээ явуулдаг газар байсан. 0-2 насны хүүхдүүд авч байгааг “хүүхэд харах үйлчилгээ” гэж нэрлэдэг. Хүүхэд харах үйлчилгээ Боловсролын яаманд хамаарахгүй, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хяналт тавих ёстой. Сүүлийн үед цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж байгаа. Тухайн хороо, дүүрэгт цэцэрлэгийн хомсдол байхгүй” гэв.
Сэтгэгдэлүүд