улс төр

Ялагдагчаар татагдсан Ж. Сандагсүрэн СХД-т нэр дэвшиж байна

0

Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед намууд НИТХ-д өөрсдийн нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан. МАН болон АН-аас содон, содон дүрүүд их л үзэгдэх. Олны танил эрхмүүдээс эхлээд бүр хулгай, авлигын хэрэгт холбогдож байсан “нөхдийн” нэрс ч харагдах.

Тэдний нэг нь МАН-аас НИТХ-ын 6-р тойрогт МАН-с нэр дэвшигч Ж. Сандагсүрэн юм. Тэрээр “Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хэдий ч НИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшиж байна.

Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.

Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй. Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ.

Учир нь “Ногоон автобусны” гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.

Төв цэнгэлдэхэд болсон тоглолтын үеэр нэгнээ алгадсан хүүхдүүдийг шалгаж байна

Өмнөх нийтлэл

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 30 дахь уралдаант наадмын “Заавал дуулах дууг заах арга зүй” ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт зориулсан сургалт боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй улс төр