нийгэм

Төв цэнгэлдэхэд болсон тоглолтын үеэр нэгнээ алгадсан хүүхдүүдийг шалгаж байна

0

“Triple X” тоглолтын үеэр өсвөр насны хүүхдүүд зодолдож, нэгнийгээ алгадаж буй бичлэг цахим орчинд тархсан. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэлийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр “Холбогдох хэлтэст ирсэн мэдээллийн дагуу шалгана” гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлт нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болдог. Хүний бие махбодод халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

  1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

PC mall-оос зөөврийн компьютер худалдан аваад 3 бэлгээс сонгоод ав

Өмнөх нийтлэл

Ялагдагчаар татагдсан Ж. Сандагсүрэн СХД-т нэр дэвшиж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм