нийгэм

Жимс түүж байгаад алга болсон дөрвөн настай хүүг авто зам дээрээс олжээ

Таны сэтгэгдэл

Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн “Намнангийн-Ар” гэдэг газар тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ 07.15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явсанаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болжээ

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 16:41 цагт Онцгой байдлын газарт өгчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран 4 настай хүүг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчин айлд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн.

Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралт, аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

661
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл