Төв талбайд танхайрсан гэх гадаадын иргэнд 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал Сүхбаатарын талбайд танхайрсан Brandon Shane O,NEAL-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулсныг албаны эх сурвалж мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулиас:
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Сэтгэгдэлүүд