нийгэм

Парисын олимпод 2,2 тэрбумыг зарцуулсан ёслолын хувцас нь шүүмжлэлд өртөж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна

0

Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын олимп, паралимпийг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Тэгвэл Парисын олимпод оролцох Монгол тамирчдын өмсөх ёслолын хувцас шүүмжлэлд өртөж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. 

“Парис 2024” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Эдгээрээс Монголын үндэсний олимпийн хорооны хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллахаар болж “Michel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэж ийнхүү өчигдөр танилцуулсан юм.

Гэвч харамсалтай нь Монгол тамирчдад бус Хятад тамирчид өмсвөл зохилтой хэмээн шүүмжлэлд өртөөд буй ёслолын хувцасны талаар МҮОХ-ны удирдлагуудын зүгээс хариу тайлбаргүй “нам жим сууна”.

Олимпын том наадамд оролцох гэж байгаа хувцсанд хувийн компани өөрийнхөө логог томоос том тэр тусмаа ил гаргаж хадсан байгаад дургүйцлээ илэрхийлэх иргэд олон байна.

Мөн Монгол улс олимпод орох гээд байгаа юм уу, Michel & Amazonka орох гээд байна уу? Улсынхаа нэрийг биш компанийнхаа нэрийг рекламдаад зэргээр шүүмжилсэн юм. Тус загварын зохион бүтээсэн тус брэнд өөрсдийн албан ёсны цахим хуудастаа байршуулсан постныхоо сэтгэгдлийг хаажээ. Учир нь харсан хүн болгон шүүмжилж, санаа бодлоо илэрхийлж байгаа нь тэдэнд таалагдахгүй байсан бололтой.

Түүнчлэн хувцасны загварыг монгол тамирчдад тохирох эсэхийг бодолцож үзээгүй модельд өмсгөж олон нийтэд танилцуулсан нь сүр сүлдгүй, жавхаалаг бус, монгол эр хүний цог золбоогүй харагдаж байна битгий л монгол тамирчдад өмсгөөрэй гэлцэв.

Олноо “Шилэн Цогоо” гэж танигдсан Б.Цогтгэрэл “Дэмий зүйлд улсын мөнгө үрэхээ зогсоо. Гэр гэртээ байгаа дээлээ өмсөөд яв. Монгол Улсын Шигшээ багийн хувцас биш БНХАУ-ын Шигшээ багт л өмсүүлчихмээр харагдаад байна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Төв талбайд 7 дугаар сарын 10-нд “Учиртай гурван толгой” дуурь тоглоно

Previous article

Элсэлтийн шалгалт өгөх залуустаа UBCab-ийн хамт олноос 3000₮-ийн хөнгөлөлттэй үйлчилнэ

Next article

You may also like

Comments

Comments are closed.

More in нийгэм