нийгэм

ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТААР ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАВ

Таны сэтгэгдэл

Их Засаг Олон улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл докторант А.Батбаатар “Хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амжилттай хамгаалав.

Энэхүү эрдмийн зэрэг горилсон судалгааны бүтээлд Монгол улсын хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын гэрээ болон гадаадын хөгжингүй зарим улс орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, тулгамдаж буй бодлого эрх зүйн орчныг судлан шинжилж, онол практикийн ач холбогдолтой судалгааны ажил болсон учир диссертаци нь Үндэсний төв номын сан болон Шинжлэх ухаан технологийн сангийн эрдэм шинжилгээний номын санд тавигдаж олон нийтийн хүртээл боллоо.

466
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл