нийгэм

Д.Үүрийнтуяа: Зэс хайлах үйлдвэр байгуулагдахаар Хойд бүс нутгийн хэмжээнд 24 мянга гаруй ажлын байр бий болно

Таны сэтгэгдэл

“Хойд бүсийн хөгжил төв”-ийн ТББ-ын УЗ-ын дарга Д.Үүрийнтуяа ажлын өдрийн өглөөгөө үйлдвэрлэлийн шуурхайд орохоос эхэлдэг аж. Түүний хашдаг үндсэн албан ажил нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга. Уг ажлынхаа хажуугаар бусад ТББ-уудын хариуцдаг ажлуудыг амжуулж удирдан ажилладаг хөдөлмөрч нэгэн.

Тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймгийн салбар зөвлөлийн дарга, Монголын эмэгтэй эрдэмтэн, математикч, инженерүүдийн холбооны УЗ-ын гишүүн, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-ыг нэгдэж байгуулаад УЗ-ын даргаар нь томилогдон Хойд бүсийн хөгжлийн асуудал дээр хамтарч ажиллаж яваа манлайлагч эмэгтэй.

Д.Үүрийнтуяа өөрийн ажлын нэг өдрийг хэрхэн өнгөрч буй талаараа танилцуулах үеэрээ “Манай хойд бүсийн хөгжлийн төв дээр үндсэн гол концепцэд нь аж үйлдвэрийн цогцолборт Зэс хайлах үйлдвэрийн төсөл орж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд хийсэн манай эрдэмтэн судлаачдын тооцооллоор бол нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө түүнийг дагасан дагалдах үйлдвэрүүд байгуулагдсанаар 24 мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нэмсэн суурь гол үлйдвэрлэл байна гэж үзээд байна.

Цаашдаа бидний гол барих бодлого бол зэсийн баяжмалаа түүхийгээр нь экспортлох биш энэ гаргасан баяжмалаа 40 сая тн, одоо боловсруулж байгаа хүдрээс гарч байгаа жилд 600-аад мянган тн гарч байгаа энэ зэсийн баяжмалаа Монголдоо дотооддоо Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэд хайлах боловсруулах үйлдвэрийг байгуулаад явбал цэвэр зэсээ гаргаад явахаар эдийн засгийн хувьд их өндөр үр ашигтай гэж үзэж байгаа” хэмээн онцлон ярилаа.

 

453
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл