нийгэм

Т.Солонго: Түрээслэгч компани болон дохиолол хамгаалалтын байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж 24 сая төгрөгийн гар утаснуудаа хулгайд алдсан

0

Ажлын байранд нь хулгай орсноос үүдэж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаад буй иргэн Т.Солонго манай редакцид хандаж цаашдаа өөр бизнес эрхлэгчид хохирох вий гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгөв. Түүнээс дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

-Тухайн өдөр ямар үйл явдал болсон талаар ярина уу?

-Би Монголын цахилгааны холбооны ард талд байрлалтай байранд гар утасны лангуу түрээсэлж худалдаа эрхэлдэг. Энэ оны нэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө буюу өглөөний 06:30 цагт хулгай орж  хоёр лангуунаас гар утаснууд аваад явсан байдаг.  Ингэхдээ хулгайч миний лангуунаас 24 сая төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг маань авсан. Миний лангуу түрээсэлдэг ажлын байрыг Монголын цахилгаан холбооноос Адъяасүрэн гэдэг хүнд түрээслэх эрхийг олгосон юм байна лээ. Гэтэл энэ хүн нэг ч удаа ирж уулзаж, байр байдалтай танилцаж, хохирлыг барагдуулах талаар ярихгүй байгаад би их гомдолтой яваа.

Ажлын байранд хулгай гарахад доторх дохиолол ажиллаагүй байсан. Хулгай гарсан үеийн өглөө хамгийн түрүүнд ирж ажлын хаалга онгойлгосон хүн гаднаас хүн нэвтэрснийг мэдээд дохиоллын компанид хэлээд цагдаа дуудсан байдаг. Ажлын байрны объектыг Монголын цахилгаан холбооны охин компани болох Эм Ти Эс  сервис ХХК хувь хүнд түрээслэх эрхийг Адъяасүрэн гэдэг хүнд өгсөн байдаг юм байна. Энэ Адъяасүрэн гэдэг хүний компани болохоор МТС стандарт ХХК гэдэг нэртэй. Гэвч эрхзүйн гэрээ хийсэн Цахилгааны холбооны Эм Ти Эс сервис ХХК-ны захирал Биндэръяа гэж хүнд энэ Адъяасүрэн гэдэг хүнд шаардлага хүргүүлээд өгөөч ээ гээд өргөдөл гаргаж өгсөн. Гэвч сар гаруйн дараа шаардлагын хариугаа авсан боловч өдийг хүртэл асуудлыг шийдэж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Энэ МТС стандарт ХХК-ны захирал Адъяасүрэн гэх хүнтэй хамтарч ажиллах хугацаанд гурван удаагийн хулгайн нүүр үзлээ. Миний өмнө  хоёр удаа хулгайн хэрэг гарсан. Үүний нэг нь 80 гаруй утсаа хулгайлд алдсан боловч өнөөдрийг хүртэл бас л шийдэгдээгүй явж байна. Үүний хариуцлагыг ч бас тус компаниас нэхэж байна. Энэ мэтчилэн хотын А бүсэд худалдаа эрхэлж байгаа бид хохироод үлдээд байх уу? Яагаад гэвэл энэ ганцхан миний эрх ашгийн төлөө биш миний цаана 100 гаруй түрээслэгч бий. Тэд над шиг хохирохгүй гэх баталгаа үнэндээ алга. Мөн дохиоллын компани ч хариуцлага алдсан.

-Түрээслэгчийн гэрээний дагуу энэ тохиолдолд хэрхэн хохирлыг барагдуулах, хариуцлагыг хэн нь хариуцна гэсэн байдаг вэ? 

-Би мэдээж түрээслэгч компанид гомдлоо гаргана. Харин түрээслэгч компани цаашаа дохиоллын компанитай хийсэн гэрээндээ юу гэж заасан байдаг уу үүгээрээ зохицуулдаг. Аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй улмаас үүнийг яаж шийдэхийг ярилцаж хохирлыг барагдуулах ёстой гэж би үзэж байгаа.

Үүнээс өмнө Теди дээр утас зардаг лангуунд хулгай ороход дохиоллын компани хохирлыг барагдуулж байсан бодит кэйс ч бий. Тэгэхээр тухайн өдөр доторх дохиолол дуугараагүй байдаг. Үүнийг яагаад ажиллаагүй болохыг тухайн компаниас асуухад дохиолол тавьж байхад сэрээ утас дутсанаас үүдэж холбоогүй гэх мэдээллийг өгсөн. Бид нарын аюулгүй байдлыг хангана гэж гэрээ байгуулдаг. Гэтэл бид өнөөдөр хохирол амсчхаад сууж байна.

-Хэргийг цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн биз дээ. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Харьяа дүүргийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Одоогоор хулгайчийг олоогүй байгаа гэсэн.

Цахилгааны холбооны охин компани болох Эм Ти Си сервис ХХКомпанид шаардлага хүргүүлсэн гэсэн. Хариу нь юу гэж ирсэн юм?

-Эм Ти Си сервис ХХК-д шаардлага хүргүүлсэн гэтэл Адъяасүрэн гэдэг хүнтэйгээ л ярь гэсэн хариуг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн нь надад олдохгүй байна. Би ганц ч удаа энэ хүнтэй уулзаж байгаагүй, надтай ч нүүр тулж уулзсангүй. Монголын цахилгаан холбоо энэ хүнтэй гэрээ байгуулж ажиллаж байгаа бол энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ.

МТС стандарт ХХК-ны Адъяасүрэн гэдэг хүн бидэнтэй гэрээтэй ажилладаг. Гэтэл бид нар компанийн дансаар биш  хувь хүний дансаар түрээсийн төлбөрөө төлдөг. Өмнө нь хамтарч ажилладаг байсан хүмүүс бүгд компанийн зарчмаар ажилладаг байсан. Харин одоо хувь хүний дансаар түрээсээ авдаг. Энэ компанийг би мэдээллийн сангаас харахад 2021 оноос хойш үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байдаг бүртгэлтэй юм байна. Гэтэл бид нартай МТС стандарт ХХК-ийн нэрээр гэрээтэй ажиллаад байдаг.  Үүнийг хуулийн байгууллагад шалгуулна гэж бодож явна.

Хотын А бүсэд бизнес эрхэлж байгаа бид ажлын цагаараа лангуугаа эзэнгүй орхиод эд зүйлсээ алдсан бол өөрсдөө хариуцлагаа үүрнэ. Гэвч харуул, хамгаалалт дохиололтой гэх ажлын байрнаасаа хамаг эд зүйлсээ алдаж хохирлоо. Миний ард өчнөөн худалдаа эрхлэгч нар байгаа. Наана нь би л хохирсон мэт харагдаж байгаа ч цаана байгаа эдгээр хүмүүсийн эрх хөндөгдөж байна. Хэрвээ дохиоллын хариуцлагагүй байдлаас түймэрт өртчихсөн бол шатчихсан байна аа гээд олон хүмүүс өмч хөрөнгөөрөө  хохироод үлдэх үү. Ард нь бизнес эрхэлж байгаа бид хохирсоор байх уу.

 

“Орлон тоглогч”-оос онцолбол…

Өмнөх нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм