нийгэм

Санаатайгаар махны хомсдол үүсгэж үнийг хөөрөгдүүлдэг гэв

0

Сэтгүүлч Болдко махны үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өнөөдөр бид хоёр махны үнийн луйврын талаар мэдээлэл хийж байна. Махны үнэ Улаанбаатарт яагаад өсдөг вэ? Сүүлийн үед махны нөөц бүрдүүлэх гэж ярих болсон. Энэ нь цэвэр луйвар. Хотод байрладаг махны үйлдвэрүүд үйлдвэр биш махны зоориуд. Иргэн Дамба жилдээ 10 үхэр, 200 хонь худалдаалж амьжиргаагаа залгадаг байлаа гэж үзэхэд энийг зоориуд аваад махны хомсдол үүсгэчихдэг.

Нийслэлд махыг оруулахгүйгээр санаатайгаар махны хомсдол үүсгэж байгаад буруутныг махны ченж нар хэмээдэг. Засгийн газар маш олон зоориудад хөнгөлөлттэй зээлийг олгодог. Нөөцийн махаа өөрсдөө бэлдчихээд энгийн иргэндээ 5 мянгаар авчихсан бол 6 мянгаар иргэдэд худалдаалж болдоггүй юм. Миний ойлголтоор санаатайгаар бүх зоориуддаа бөөгнүүлчихээд хавар гаргаж ирж махны үнийг хөөрөгдөлд оруулж өсгөдөг. Махны үйлдвэр нэртэй луйвар 6 сараас эхлээд 12, 1 сар хүртэл тасралтгүй махыг худалдаж авч байна. Ингэхээр махны хомсдол үүсэхгүй яадаг юм” гэлээ.

 

Маргааш дуучин Хүрэлээ “Хайрын хөгжим” шинэ цомгоо өлгийдөн авч төрсөн өдрийн баяраа хийнэ

Өмнөх нийтлэл

Дуучин Б.Батцэцэглэн “Үзэсгэлэнт хавар” тоглолтдоо оролцох уран бүтээлчдээ танилцууллаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм