нийгэм

Соёлын сайд Ч.Номингийн хэвлэлийн төлөөлөгч Р.Сэргэлэн: Чайковский гэх үгийг нь гээгдүүлж бичсэнээ анзааралгүй би мэдээлэл оруулсан

Таны сэтгэгдэл

Соёлын сайд Ч.Номин цахим хаягаараа дамжуулан “Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 13, 14-ний өдрүүдэд П.И.Щелкунчик балет үзэгчдийн хүсэлтээр амжилттай тоглогдлоо” хэмээн алдаатай мэдээлэл гаргасан нь цахим орчинд тархан олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэл хүртээд байсан билээ.

Шелкунчик балет нь П И.Чайковскийн сонгодог бүтээл юм. Энэ талаар бид Соёлын сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Сэргэлэн тайлбар өгчээ. Тэрбээр энэ талаараа “Соёлын сайдын цахим хаягийг би хөтлөхдөө алдаа гаргаж, Чайковский гэх үгийг нь гээгдүүлж бичсэнээ анзааралгүй мэдээлэл оруулсан юм” хэмээн тайлбарлажээ.

421
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл