Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж Олон Улсын Урлаг боловсролын хөгжлийн Гэрэлт Ертөнц академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд өнөөдөр “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” бүжгэн жүжгийг туурвихаар сургалтыг эхлүүллээ.
Тус бүжгэн жүжигт Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн нэгдүгээр ангиас 8 дугаар ангийн нийт 240 сурагч хамрагдаж байна.
Сэтгэгдэлүүд