нийгэм

Иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нь тогтоогдсон

Таны сэтгэгдэл

“Мансуурсан этгээд найз бүсгүйгээ мөчилж хөнөөж, нохойгоо хооллосон” гэх мэдээлэл өнөөдөр /2024.02.26/ цацагдсан. Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө

Тодруулбал, ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Уг хэргийн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргэнэ. ХУД-ийн 13 дугаар хороо… дугаар гудамжны.. дугаар тоотод орших 47 настай иргэн Б гэх эрэгтэйтэй цуг амьдарч байсан Ц нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. “Гэр бүл, найз нөхдөөс нь холбоо барих боломжгүй боллоо” энэ сарын 21-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвецийн жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс уг иргэнийг энэ сарын 23-наас яллагдагчаар татаж, цагдан хорьж шалгаж байна.

Иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нь тогтоогдсон. Цахим орчинд мансуурсан этгээд найз охиныхоо цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл гарч байгаа ч нотлогдох боломжгүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа шуурхай үргэлжилж байна” гэв.

434
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл