Өмнөговь аймгийн ИТХ-ын 15/8 дугаар тогтоолоор 2024 оныг “Хамгаалагдсан ирээдүй” Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлажээ.
Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд байгууллага, аж ахуй нэгж бүр хүүхдийг сонсож, хүүхдэд ээлтэй бодлого хөтөлбөр хэрэгжүүлэн, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжсэн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэхийг чиглэл болгож ажиллах ажээ.
Жилийн ажлын гол зорилго бол хүүхдийг аливаа төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, хүсэл мөрөөдлийг нь сонсож, тэдний эрхийг хүндэтгэж, айл өрх, албан байгууллага бүр хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьж, хүүхдийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа төр, ТББ, ААН, иргэн бүр анхаарах юм байна.
Аймгийн удирдлагуудаас аливаа бодлого шийдвэр гаргахад болон, хийж хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаануудад хүүхдийн санал хүсэлтийг тусгаж, тэдний оролцоог илүү хангаж, бүх салбарт хамтран ажиллахыг зорино гэдгээ нээлтийн үеэр онцлон хэллээ.
Сэтгэгдэлүүд