нийгэм

Эмэгтэй сурагчид нэгнээ зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Таны сэтгэгдэл

Цахим орчинд өсвөр насны охид нэгнээ зодож буй бичлэг тараад байгаа билээ. Тус бичлэгт гарч буй өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо …. хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байна.

Энэхүү зөрчлийн хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдээлэл өгчээ.

Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

416
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл