нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм хүсжээ

0

Цагдан хоригдоод 64 хонож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулж ард иргэдээс чин сэтгэлийн дэм хүсэж, захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч урамшин ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.

Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, фейсбүүк хуудас болон миний албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно” гэжээ. 

 

Өөжгий: Урлагийн ченж нөхдүүд эрх эзэмшигч биднийг гөлөг ч гэж харахгүй байгаа тул дуунуудаа татан авч байна

Өмнөх нийтлэл

Н.Учрал сайд аа, 62-р сургууль гурван ээлжээр хичээллэхээ хэзээ болих вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм