нийгэм

GS25 сүлжээ дэлгүүрт хүүхдээ хаясан эмэгтэйд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Таны сэтгэгдэл

GS25 сүлжээ дэлгүүрт 10 сартай хүүхдээ орхиж явсан хэрэг өнгөрсөн оны 06 дугаар сард гарч байсан. Тэгвэл тухайн эмэгтэй 09 дүгээр сард хүүхдээ дахин хаяж, “Ө” нэртэй зочид буудалд үлдээгээд явжээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдээ удаа дараа хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэсэн зүйл ангиар буруутгажээ.

383
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл