Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Бизнес эрхлэгчдийн цэнгүүнийг 26 дахь жилдээ зохион байгууллаа.
2023 оны онцлох шилдгүүдийн нэгээр Ази, Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Нэгдсэн Холбооны нэрэмжит шагналыг Скай хайпермаркет ХХК хүртлээ.
Тус компани нь Монгол улсын хамгийн том хайпермаркет болох ИМАРТ-ыг нэвтрүүлсэн гэдгээр нь та бид илүүтэй сайн мэднэ. Имарт нь БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз. Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн жижиглэн худалдааны компани юм.
1993 онд байгуулагдсан, БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2006 онд Wall–Mart–ийн салбаруудыг өөртөө нэгтгэсэн юм. Вьетнам, Монгол Улсын жижиглэнгийн зах зээлд шинээр нэвтэрч 2023 он хүртэл 200 салбар дэлгүүрийг шинээр нээн, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Анхны салбараа 2016 оны 7-р сард “Имарт Чингис” нэртэйгээр нээж байлаа.
Сэтгэгдэлүүд