нийгэм

Япон улсын иргэн гарцаар гарч явахдаа автобусанд мөргүүлжээ

Таны сэтгэгдэл

Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт  “Цэнхэр өнгөтэй нийтийн тээврийн автобусанд нэгэн эмэгтэй дайруулсан гэх” зураг амралтын өдрүүдэд цацагдсан билээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны замын баруун хойд замд “Автобус явган зорчигч мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас шалгахад явган хүний зохицуулагддаг гарцтай гарцаар Япон Улсын иргэн эмэгтэй гарч явах үед нь “Офицер-Тэц” чиглэлийн Daewoo маркийн том оврын автобус мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.

541
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл