нийгэм

Д.Баттогтох: Талийгаач охинд өчигдөр задлан шинжилгээ хийсэн

0

Талийгаач Д охины ар гэрийн өмгөөлөгч Д.Баттогтох мэдээлэл хийжээ.

-Та ар гэрийн хүсэлтээр мэдээлэл хийнэ гэсэн үү?

-Харамсалтай хэрэг гарлаа. Би ар гэрийнхний өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Дорноговь аймагт ажиллаж байгаад сая ирлээ. Энэ хугацаанд ээж нь /2023.10.03-аас хойш/ хоол унд идэхгүй, маш их хямралтай байна.
Зарим нэр бүхий хүн охиныг 5-6 настай байх үедээ бараг бэлгийн харьцаанд орсон мэтээр мэдээлэл хүргэж байна. Ер нь тэр хүүхэд бэлгийн харилцаанд орж байгаагүй, өмнө нь хүчирхийлэлд өртөж байгаагүй. Нэг согтуу хүн гэрээс нь авч гарах гэж байсан тохиолдол гарсан. Төгс үйлдэл болоогүй, хувцсыг нь ч тайлаагүй байсан. Завдал гэж үзээд тэр Д гэж хүн таван жилийн хорих ял авсан. Хүүхдийн нэрийг хүртэл дурдаж байгаа нь маш зохимжгүй байна.

Зовлон дээр нь бүү зовлон нэмээч, ажил явдал нь ядаж дуустал тайван байлгаач гэж хичээнгүйлэн гуйж байна.

Талийгаач охин ам бүл хоёр. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж нь тэтгэвэрт гарсан хүн байдаг. Тэр айлын үр удам байхгүй боллоо. Хамаг аз жаргал нь тэр охин байсан. Ээж нь ямар хүнд байгаа гэж бодож байна. Миний нүдэнд байнга харагдаад урьд шөнө нойр ч хүрсэнгүй.

2023.10.03-нд охин алга болсон. Маргаашнаас нь янз бүрийн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Өндөр настай эмээ нь ухаан алдаж унаж, эмнэлгийн тусламж авсан.

-Ар гэрийнхний зүгээс мэдээлэл цацаж байгаа сэтгүүлчид болон хүмүүст гомдол гаргана гэсэн үү?

-Охины ээжийн эгч гэх мэт ар гэрийн хүмүүс бий. Ганц би биш Шандад байгаа хүмүүс зөвлөсөн байна лээ. Хувийн нууцад хамаарах асуудлыг олон нийтийн сүлжээнд цацаж байна. Архивын шийдвэр тогтоолыг хүртэл цацаж, нэр усыг нь зарлаж байгаад эмзэглэж байна. Иймд та бүхэн болиод өгөөч, ядаж ажил явдлыг нь дуусгачихаач гэж ар гэрийнхэн нь гуйж байна лээ.

Өчигдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд охинд задлан хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж бий. Гэхдээ задлан дээр би орж харсан. Үгээр илэрхийлэх аргагүй байдалтай байсан. Би цаазын ял байх ёстой гэж боддог хүн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ гэсэн.

Эх сурвалж: Нэгүүн.мн

Н.Өнөрцэцэг: Охин анх удаа ийм болж байгаа юм биш, хуулийнхан түүний өмнө буруутай шүү

Өмнөх нийтлэл

Хүү мотоциклоос унаагүй, зодуулж амьсгал нь боогдож нас барсан нь тогтоогджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм