нийгэм

Мотоциклтой залуусыг охины эрэн хайх ажиллагаанд оролцуулахгүй буцаажээ

2

Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн хайж байна. Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай Д охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.

Охиныг эрэн хайх ажиллагааны хүрээнд өчигдөр ОБЕГ-аас Мандах суманд нисдэг тэргээр агаараас хайсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хуралдсан билээ. Одоогоор эрэн хайх ажиллагаанд нийт 74 алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан 24 тээврийн хэрэгсэл, 120 албан хаагчтай баг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ажээ.

Харин охиныг эрэн хайх ажиллагаанд “One Life” мотоцикль сонирхогчид оролцохоор Улаанбаатар хотоос Дорноговь руу хөдөлсөн байдаг. Тэгвэл эрлийн ажиллагаанд оролцох залуусыг цагдаагийн албан хаагчид буцах чиглэл өгчээ.
​​​​​​​

Энэ талаар “One Life” мотоцикл сонирхогчдын холбооны тэргүүн нь ийн бичжээ. Тэрбээр “Машин явах боломжгүй газар нь мотоцикл, дроно, шөнө дулаан мэдрэгчээр хайгаад өгье гээд очлоо. Гэтэл биднийг буц гэсэн. Манай залуус өмнө нь ч эрэн хайх, байгалийн гамшигт үзэгдэл, түймэр, хулгай дээрэм гээд олон зүйлд оролцож байсан. Энэ хэрэг дээр оролцож огтоосоо болохгүй юм байх. Цагдаагийн алба хаагч нартаа амжилт хүсье. Охиныг эсэн мэнд олоорой” гэжээ.

Топ Пүрэвдулам: Баян Базараа гэдэг хүнийг танихгүй, битгий дээрэлхээд байгаарай

Өмнөх нийтлэл

Мотоциклтой залуус АОК зааж өгсөн орон зайнд охиныг эрэн хайж эхэлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

2 Сэтгэгдэлүүд

  1. Zuw zuw ene neg onelife gej eum burd daldagnasan ner oloh gesen eum baihiiin ajilaa hiih yostoi ni ajilaa hiisen deer

  2. Энэ сагсуу лаларууд зүгээр л шоудаж байгааштээ ….

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм