нийгэм

Б.Хурцын охин Х.Намууны сэтгүүлчид гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо

4

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун сэтгүүлч У.Болортуяаг өөрийг нь гүтгэсэн, хуурамч мэдээ тараасан, тагнаж чагнасан, заналхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн долоон зүйл заалтаар буруутган 2023 оны зургаадугаар сард цагдаад өгсөн юм. Уг гомдлыг харъяа дүүргийн цагдаа, прокурорын байгууллага хянаж үзээд гэмт хэргийн шинжгүй гээд хаасан байна.

Сэтгүүлч У.Болортуяа Б.Хурцын компани ЖДҮ сангаас авсан зээлээ төлөөгүй таван жил болсон, том охин нь шаардлага хангаагүй атлаа БЗС-аас мөнгө зээлж сурчхаад зээлээ төлөөгүй талаарх баримтуудыг дэлгэж, цуврал нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн юм.

Б.Болортуяа,  “Б.Хурцын охин 2013 онд Боловсролын зээлийн сангийн үндсэн хоёр ч шалгуурыг хангаагүй байж зээл аваад явсан. Баримтаар ч нотлогдсон. Үүнийг нь бид Б.Хурц буюу аав нь улс төрд нэр нөлөө бүхий хүн байсан учраас албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, охиндоо БЗС-аас зээл авч өгсөн юм биш биз гэдэг үндэслэлээр хардан гаргаж тавьсан юм. Анхнаасаа л шалгуур хангаагүй байж зээл авсан тухай нь л бид ярьсан.  Гэтэл Х.Намуун өргөдөлдөө “Би зээл аваад явсан. Одоо Монгол Улсдаа ажиллаж хөдөлмөрлөж байна. Би зээлээ найман жилийн дотор төлж болно, хоёр удаа хойшлуулж болно гээд биччихсэн байсан. Гэтэл энэ 2021 онд батлагдсан журам. 2021 онд батлагдсан журмын зүйл заалт 2013 онд авсан сургалтын зээлд нөхөн үйлчлэхгүй шүү дээ. Өнөөдөр shilen.gov.mn сайтад Х.Намууны зээлтэй холбоотой бүх мэдээлэл нь нээлттэй байгаа. Түүнд Х.Намуун гэрээний үүргээ биелүүлээгүй гээд биччихсэн. Баримттай байсаар атал сэтгүүлчийг цензурдэн залхаан цээрлүүлж, цагдаагаар далайлган айлгах гэж байгаад харамсаж байна” гэв.

Т.Дэлгэрмөрөн Нара, Говийн бор хоёрыг клипэндээ тоглуулна

Өмнөх нийтлэл

Топ Пүрэвдулам: Баян Базараа гэдэг хүнийг танихгүй, битгий дээрэлхээд байгаарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

4 Сэтгэгдэлүүд

  1. Ene aluurchnii huuhed zeeleer yadag bnaa thus nuj nulimstai hahuuliin reketiin mungu end tend pig duuren baigaa bizdee tuuniigee l ideed uhej bj chadahgui jibka yu chi

  2. Ene neg etseg eh ni hunii bolomj hulgai hiigeed ulsiin mongo hulgailsan yumnuudiin huuhduud hulgain mongo hereglej bgaagaa medseer bj bayan hunii durd orchihson hogiin novshnuud shuu.

  3. Бузрууд

  4. Bayan humus ichij vhmeer yumaa zvgeer hel vggvi tolchihoj bolohgvi yumuu? 2 udaa hoishuuluulah geed bgamuu? 😡 chinii mongo bish ulsiin mongo gdgiig oilgooch tiim l lag bolovsroltoi yum bol uhamsartai bgaach

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм