Н.Өнөрцэцэг: Монполиметын Ц.Гарамжав гуай өрөө төлж дуусгаж, бидний дунд үүссэн маргаан өнөөдрөөр цэг тавигдлаа
Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20%-д буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дууслаа.
Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруй буюу 2015 оны 01 сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж гүйцэтгэлээ гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн байр сууриа илэрхийлжээ. Учир нь тэрбээр сүүлийн хэдэн жил тус группын эзэн гэгдэх Ц.Гарамжавтай зээлийн эргэн төлөлтийн асуудлаар нэлээд хэдэн мэдээлэл бэлтгэн энэ асуудлаар өөрийн дуу хоолойгоо хүргэж ирсэн юм.
Энэ удаад тэрбээр, Монполиметын Ц.Гарамжав гуай өрөө төлж дуусгаж, бидний дунд үүссэн маргаан өнөөдрөөр цэг тавигдлаа. Ц.Гарамжав болон түүний гэр бүлийнхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье
Хөгжлийн банкинд 260 тэрбум төгрөг төлөгдлөө. Үйлдвэрлэе, бүтээе гэсэн компаниудад ийм хэмжээний зээлийн боломж нээгдэж байна.
Миний санаа ч бүрэн амарлаа
Сэтгэгдэлүүд