нийгэм

Л.ЧИНБАТЫН ХҮН, МАЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛТОЛ ХАШААЛСАН ГАЗРУУД ИЛ БОЛОВ

Таны сэтгэгдэл
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбат:
Нөгөө гайхал завдагч Л.Чинбатын Сэлэнгийн зөвхөн Цагааннуур суманд л гэхэд өөрийн нэр дээрх Гацуурт, Монголногоо, Хүнстрейд, Сэлэнгэхүнс, Сэлэнгэтос, Вигобуудай, Шаргалтариа гэх 7 компаниар хүн мал гишгэх газаргүй болтол хашаалж авсан газрууд. Сонирхолтой нь бүгд шахуу газар олгох шийдвэр нь 2014 онд гарч байж.
Тэр үед манай Сэлэнгийн засаг ноён Бүрэнбат гэж нөхөр байв. Миний санахаар 2016 онд Чинбат Бүрэнбатыг УИХ-ын сонгуульд дэмжээд өөрөө сумдуудаар явж байсныг санаж байна. Төв замын 2 талаар цэнхээр тэмдэглэсэн газрууд. Яагаад нэг иргэний нэр дээрх энэ компаниудад ийм их газрыг зай завсаргүй давуу эрхтэйгээр өгсөн юм бол.
Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн ИТХ зайлшгүй нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай юм байна. Яагаад ийм давуу эрхээр???
522
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл