нийгэм

20-22 насны залуус ТҮЦ дотор ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байгаад дэлбэрч гэмтжээ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэгт ахуйн хэрэглээний хий дэлбэрч, хоёр хүн хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ дотор тус газрын худалдагч 20 настай эмэгтэй найз нарынхаа хамт ахуйн хэрэглээний хий үнэрлэн, мансуурч байжээ. Гэтэл хий дэлбэрч, худалдагч охинтой хамт байсан 22 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй нар гэмтжээ.

Тухайн иргэдийн нүүр болон цээж хэсэг түлэгдсэн бөгөөд тэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт III зэргийн түлэгдэлттэй гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримт болгож, дөрвөн ширхэг ахуйн хэрэглээний хийн хоосон савыг авч, шинжилгээнд хүргүүлжээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

407
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл