нийгэм

Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн

Таны сэтгэгдэл
Өчигдөр буюу амралтын өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд бага хэмжээний хуй салхинд цохиулан үйлчлүүлэгч зорчин явсан завь хөмөрсөн дүрс бичлэг цахим орчинд тарсан. Тэгвэл энэ талаар тус газрын албан хаагч тодруулга өгөхдөө, “Манай хиймэл нуурын ус гүехэн. Тухайн завьд дөрвөн хүн сууж явсан бөгөөд гэнэт хүчтэй салхи гарсны улмаас хөмөрсөн байна лээ. Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн. Өмнө нь усанд завь хөмрөх тохиолдол гарч байгаагүй” хэмээжээ.
583
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл