нийгэм

СЭМҮТ: ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛСАН, манайхаас иргэн Нямаагийн тухай мэдээлэл оруулаагүй

Таны сэтгэгдэл
Үйлчилгээний байгууллагын ажилтантай зүй бус харилцаж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа иргэн Ж.Нямаагийн зургийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ албан ёсны цахим хуудаст нийтэлж “Тэрээр манайд ирэх хоногоо тэсэн ядаж хүлээж байгаа нь илт байна” гэх тайлбар оруулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл дээрх мэдээллийг СЭМҮТ-өөс гаргаагүй гэх бөгөөд тус эмнэлгийн зүгээс “Цахим хуудсаа хакердуулаад 14 хонож байна. Хариуцсан ажилтнууд маань сэргээж чадахгүй, хаалгах хүсэлт өгсөн ч хариу ирээгүй байгаа. Манай төвийн зүгээс оруулаагүй, Бид энэ хаягаа хаалгахаар ажиллаж байна” гэдэг мэдээллийг өгч байна.
572
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл