нийгэм

Бүлэглэж сурагч зодсон гэх хүүхдүүд Таван шар орчмоор үе тэнгийнхэнтэйгээ зодоон хийсний дараа уг хэргийг үйлдсэн байж болзошгүй

0

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон байна.

хүүгийн ээжийн мэдээлж буйгаар “Өнөөдөр миний хүүг ухаан алдтал зодоод, хамрын нь гэмтээчихсэн байсан. Шалтгаан нь “чи хаана сурдаг вэ” гэж асуухад нь миний хүү “Би Таван шарын … дугаар сургуульд сурдаг” гэж хариулсан гэсэн. Ингээд л “Аан, тэгвэл чи өнөөдөр үхсэн” гээд зодож эхэлсэн байна. Хүүг минь зодсон хүүхдүүдийг бүгдийг нь олж, эцэг эхээс нь хүүгийнхээ бүтэн байсан бүх эрхтэнг нэхнэ” гэсэн юм.

Зодуулсан хүү дараах тайлбарыг зөв.мн сайтад өгсөн юм. 

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр буюу 21-р хороололд байрлах ЕБ-н 62-р сургуулийн хэрэгт холбогдоод буй тухайн сурагчид тус дүүргийн 18-р хороо буюу Таван шар орчимд үеийн хүүхдүүдтэй үл ойлголцол үүсгэн зодоон хийсний дараагаар ийнхүү тухайн хохирогч хүүхдийн биед халдсан гэх мэдээлэл байгаа юм.

Ямартаа ч хүүхдүүд нэгнээ гэмтээсэн гэх уг хэрэг одоогоор цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн захиргааны албаны хүмүүс өсвөр настнуудын дунд үе тэнгийн дээрэлхэлт болоод хор уршигийн талаар сайтар ярилцаж байх хэрэгтэйг энэхүү мэдээллээр сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. 

О.Осоржамаа АА эмчилгээгээ дуусган цахим орчинд эргэн ирэв

Өмнөх нийтлэл

Хар УРНААГИЙН хулгайн БУЗАРТАЙ гэр бүл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм