нийгэмОнцлох

ТОМОКО & БУХИМДАЛ

0
БИЧМЭЭР САНАГДААД БОЛДОГГҮЙ ЭЭ

Та бид хоёр өдөр л Төрийн ордны хашааны ногоон өнгийг шүүмжиллээ. Яг үнэндээ энэ өнгөний цаана маш олон хөндөх ёстой, нээлттэй мэдээлэл авах учиртай сэдвүүд ажин түжин өнгөрч байна. “Хашаа ба хууль” гэж харвал өдгөө УИХ-аар хэлэлцэж байгаа олон олон хуулийн төсөл Монголын улс төр, төрийн алба, нам, эвслийн харилцаа цаашлаад хууль тогтоох засаглалын төлөвшил, үнэ цэн, чадал чансааны иш үндэс болох учиртай. Гэсэн ч бид хашаагаа тойрсоор… олон ч эвлүүлэг хийж, олон ч өнцгөөр харууллаа. Тэр дундаас харин энэ зурганд бол жаахан эгдүү төрлөө. Учир нь, сүүлийн үед Томоко зөвхөн зөгий тэжээх бус Монголын нийгмийн харилцаанд маш ихээр идэвхтэйгээр оролцож, санал бодлоо илэрхийлж, бүх олон нийтийн тодорхой нөлөө бүхий хүрээллийн дунд орох болсон.

Мэдээж хаа газар ажиллаж амьдарч байгаа хүний хувьд энэ нь сонирхолтой, содон, идэвхтэй хэв маяг байж мэднэ. Гэсэн ч хамгийн сонин нь сүүлийн үед нийгмийг бухимдуулах, эгдүүцүүлэх сэдвүүдийг санаатай гэх үү, санаагүй гэхүү ямар нэгэн байдлаар чирж гаргаж, бухимдал доромжлолын тавцанд тавих болж. Сэлэнгийн Зүүнбаянгийн Засаг дарга зөгийн нэг бүлээс 5000 төгрөгийн татвар авах захирамж гаргалаа гэдгийг “Зөгийнөөс татвар авахаар болжээ” гэж баахан сэвсэн. Нөгөө дарга нь ч гэж дарга. Монгол Улсын хууль тогтоомжид байдаггүй татвар гаргаж ирээд өгөөш болж л байдаг. Гэхдээ зөгийнөөс авах татварын нэр томьёоллыг тодорхой болгочихуул уг нь бол авч болохгүй юм байхгүй л байх. Өнгөрсөн өвөл мөн байна. Ордон тойрч бичлэг хийлгэж хэд алхаж, тэрэнд нь шаардлага тавьсан хамгаалалтын албаныхныг сошиалд баахан бүүлдүүлсэн. Мэдээж болно. Тэр хамгаалалт нь ч учир начраа аятайхан тайлбарлаад хэлчихгүй ТОМОКОгийн гайхшралаар нийгмийг, тэр дундаа сошиалыг бухимдах үндэслэлийг тавьж л байдаг.

Хамгийн сүүлд буюу өчигдөр доорх зургийг бүх монгол хүнээс түрүүлж очиж авахуулаад сошиалд тэр зураг нь дахин сэвэгдэв. Өнгөний асуудал байгаа болохоос энэ гурван цонх нь нөгөө талдаа байж л байсан асуудал… Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчуудын дотоодын энэ их зөрчил, үл ойлголцол, хулгай луйвар тойрсон үл итгэлцэл дээр яагаад ТОМОКО бас даарин дээр давс нэмдэг болчихов оо гэх асуулт. Зөгийгөө яриад, зөгийн балаа борлуулаад явах нь бол асуудалгүй. Гэтэл улс төрийн хаалттай гэсэн уулзалтад хүртэл орчихсон явааг нь хараад гайхахын дээдээр гайхсан. Монголд ер нь бол хэн ч од болох амархан. Сошиалд эсвэл хэвлэлд хэдэн чанга үг хэлчихэд л УИХ-ын гишүүн болон эхний даваагаа давчихдаг. Сүүлдээ гадаадын иргэн хүртэл Монголын бухимдал дээр бухимдал, тохуурхал нэмж, түүгээрээ нийгэмд танигдаж амьдарч байна. Энд ямар нэгэн хэм хэмжээ, хуулийн үүрэг хариуцлага гэж байхгүй юу. Аливаа юм хэм хэмжээндээ байх ёстой. Монголчуудын бухимдал дээр дурын нэг гадаадын иргэн хүссэн үедээ цучил нэмдэг энэ байдалд жаахан гайхжийна… шууд хэлэхэд энэ бүх үйлдэл нь ЕРӨӨСӨӨ Ч ГЭНЭН ЦАГААН СЭТГЭЛ шиг санагдахаа больж байна… Мэдээж хүн юм чинь шүүмжлэх эрхтэй. Гэхдээ хэтрээд байна аа… санаатай санаагүйг ёстой чөтгөр бүү мэдээ. Үнэхээр иргэн шиг нь санаа зовж байгаа бол Монгол Улсын иргэншил авчих хэрэгтэй. Тэрний дараа бол хэн юу хэлэх вэ ээ.

Г.Отгонжаргал

У.Цогтоо: “Женко”-г бас адилхан адгийн хулгайч л гэж боддог

Өмнөх нийтлэл

А.Отгонбаатар: 100 саяар биеэ үнэлж явсан чи одоо яасан яасан гэнээ…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм