нийгэм

Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна

0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна. 

Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 550 гаруй хүүхэд оролцож байгаа юм.

Чуулганы үеэр оролцогч хүүхдүүд Монголын хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дүрмийг хэлэлцэн батлах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үзэл бодлоо илэрхийлж, саналаа өгөхөөс гадна “Найрамдлын илгээлт-2022” хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих уриалгыг боловсруулна.

Мөн Хүүхдийн элчийн журам, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколийн хэрэгжилт болон Хүүхдийн оролцоог дэмжих арга зүйн сургалтыг хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд, газар, хэлтсиин дарга нарыг оролцуулан зохион байгуулж байна.

Энэхүү майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.

 

“Үндэсний Үйлдвэр-Монголын Бахархал” аяны хүрээнд зохиогдож буй “Хэрэглэгч танд баярлалаа” хөтөлбөр

Өмнөх нийтлэл

Герман хэл сураад ГЕРМАН улсад суралцаарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм