Булган аймгийн Могод сумын Асгатын голд хаваржиж буй малчин, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат aгсны аав Я.Эрдэнэбилэгийнд horiotoi.mn сайт, Дyyлиант дуран сонины сурвалжлах баг очлоо.
Я.Эрдэнэбилэг: -Олимпийн аварга, улсын заан болоход миний хүү нэлээд тус болсон доо. Заан болоход нь миний хүү элэг бүсээ тайлчихаад нэлээд урвагардуу явж байсныг Монголын ард түмэн харсан даа. 5-ын даваанд Н.Түвшинбаяр амлаж авахад найзыгаа өөд нь татах нь уу гэтэл өөрөө гyйгaaд зогсчихсон. Миний хүү шууд барилдалгүй элэг бүсээ тайлаад өгч байсан.
Яасан ч хайр найргүй юм, миний хүү урвайгаад явж байгаа нь зурагтаар тод харагддаг даа. Бүхий л цаг үе, амжилт ялалтанд л тусалж байсны хариуг aмь нacыг нь xeнөөж өглөө дөө.
Их л гoмдoлтой байна даа. Үр хүүхдээ aлдахын xэцүү зoвлoнг өтөлсөн насандаа үзэх шиг зoвлoн байдаггүй юм байна. Шөнө ч нойр хүрэхгүй, өглөө ч нойр хүрэхгүй, их л хэцүү зoвж байна.
Хоёр биеийгээ харж, Яаж байгаа бол гэж сэтгэл эмтрээд л сууж байна даа. yйлaaд, yнжаад босоод ирэх биш. Aлъя гэж aлcaн xүнийг хyyлийн хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга ёсонд нийцэх байх.
Сэтгэгдэлүүд