нийгэм

Дуучин С.Гантогоо: 130 сая төгрөгөөр сэргээн засварласан нүхэн гарц гуравхан жилийн дотор нэг иймэрхүү

Таны сэтгэгдэл

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэх ажил 2019 оны дөрөвдүгээр сард шинэчлэн засварлан дуусгаж байсан билээ.

Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зaйлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулж, дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Энэхүү шинэчлэлийн ажилд 130 орчим сая төгрөг зарцуулжээ.

тэгвэл энэ нүхэн гарц хэдхэн жилийн дараа ямар болсон талаар дуучин С.Гантогоо өөрийн цахим хуудастаа бичлэг болгон баримтжуулан бухимдангуй оруулжээ.

Тэрбээр бичихдээ, 130 сая төгрөгөөр сэргээн засварласан нүхэн гарц гуравхан жилийн дотор нэг иймэрхүү л байдалтай байна даа…
Иргэдийн yxамсар болон aрчилгаа тордолгоо гэдэг зүйл зүгээр л 00 байна.
Гаднах үзэмж ч дүүрч дотор тал нь уг нь зургийн үзэсгэлэн энэ тэр гараад хэрэндээ маш цэмцгэр цэвэрхэн байсан даа.
Юу ч гэмээр юм…Арайчдээ
Хүнээ хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна шүү дээ.

4,199
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл