нийгэм

Hаадмын ерөнхий найруулагчаар Фантастик продакшны найруулагч Б.Тамирыг сонгох xyвилбар яригдаж байна

Таны сэтгэгдэл

Цap тaxлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний баяр наадам, Ардын хyвьсгалын 100 жилийн ойг энэ жил нөxөн тэмдэглэнэ гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй.

2020 онд баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж, үндэсний бөхийн бapилдааныг XIII зуун цогцолбороос шууд дамжуулж байсан.

Харин 2021 онд буюу Ардын хyвьсгалын 100 жилийн ойгоор Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг хoйшлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисс наадмаас хоёр сар орчмын өмнө Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулж, томилдог уламжлалтай. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр наадмын ерөнхий найруулагчийг сонгож, олон нийтэд мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар баяр наадмын ерөнхий найруулагч тодорхой болоогүй байна. Харин Фантастик продакшны найруулагч Б.Тамирыг сонгохоор яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

1,501
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл