нийгэм

Ч.Ундрал  Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн дарга болов

Таны сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдрах болсон Choi Hainzan продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундрал  Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон байна.

Кино урлагийг дэмжих тухай хуулийг дагалдах журмаа баталж Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулж буй. Уг зөвлөл нь  дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.  Энэ дагуу кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан байна.

  • Хyyлийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хyyльд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна
Ч.Ундрал Херо интертайментээр овоглогдон анх олны танил болж байсан. Харин тэрбээр хэдийнээ өөрийн гэсэн Choi Hainzan продакшнаа байгуулаад анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон.
Жүжигчин бүсгүй 12, 13 настайдаа Ш.Гүрбазар гуайн хийсэн Говийн ганц айл гэдэг нэвтрүүлгийг үзэж байж. Тэрхүү нэвтрүүлгийн гол дүрийн эмэгтэй одоо байдаг гэнэ. Хожим уран бүтээлч болсны хойно үүгээр кино хийж болох юм байна гэх санаа төржээ. Ингээд тус продакшны анхн бүтээл болох The woman кино бүтсэн байна.
Тэгвэл энэхүү бүтээл Их Британи улсын нийслэл Лондон хотноо жил бүр зохиогддог International British Film Festival кино наадам Монгол улсаа төлөөлөн оролцон олон төрөлд нэр дэвшиж Шилдэг эмэгтэй дүр төрөлд Жүжигчин Чоймпогийн Ундрал, Шилдэг туслах дүр төрөлд Жүжигчин Борхүү нар шалгарч байсан билээ.
 
1,573
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл