нийгэм

Залуу дуучин Дуулим хyyль бyc vйлдэл гаргаснаа ярив

0
Сүүлийн хэдэн өдөр сошиалд аавтайгаа хамт дуулж буй охины бичлэг олны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Дуучин В.Баттулгын охин Б.Дуулим ийнхүү урлагт аавдаа хөтлүүлэн хөл тавьж буйгаа хослон дуулснаар зарлалаа.
Б.Дуулимын аав олноо зууны манлай хос дуучид хэмээн алдаршсан С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү юм. Тэрбээр гурван настайгаасаа эхлэн аав, өвөө, эмээ даган аялан тоглолтоор хөдөө явдаг байжээ. Ард түмний сэтгэлд хоногшсон Анхны хайр киноны дууг Б.Дуулим дуулж олны сонорыг мялаасан нь цээл хоолойтой сайхан дуулж байна хэмээн магтуулаад авсан.
Бага байхад нь түүнийг гурван үеийн дуучин болно хэмээн хос дуучид өхөөрддөг байжээ. Гэхдээ тэрбээр жүжигчин мэргэжлийг сонгон суралцаж яваа. Одоо 18 настай Б.Дуулим багадаа сэтгэлзүйч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Өвөө, эмээгийнхээ удам залгах дуучин болгохыг нь хүссэн хүслийг нь хүлээн авч Амь нэгтэй аав, охин дууг аавтайгаа хослон дуулжээ.
Түүний ээж нь дуу хуурын өлгий нутгийнх, бүжигчин бөгөөд бас л урлагийн хүн аж. Ийнхүү урлагийн гэр бүлийн гуравдахь үе нь болж төрсөн Б.Дуулим өвөө, эмээгийнхээ нэр алдрыг өндөрт өргөж явах хариуцлага ноогддог гэв. Тийм дээ тэднийхээ нэрийг сэвтээхгүй, сайхан авч явахын төлөө хичээж яваа гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Авъяаслаг охин өөрийн инстаграм хуудсандаа тунчиг идэвхтэй. 11 гаруй мянган дагагчтай инстаграм хуудсаараа өөрийн үзэл бодол, өдөр тутмын үйл явдлуудаа нуулгүй, хээгүй ярих нь эгдүүтэй. Өчигдөр өөрийн сторид машин барьж байх явцдаа хуучилж ийнхүү ярив.

“Би тоглолтын ашигаараа өөрийнхөө гоо сайханд бүрэн анхаардаг. Би жолооны үнэмлэх аваад 2 жил болж байна машин барьж чаддаг шүү дээ хэмээн инээхдээ даанч би үнэмлэхээ хураалгачихсан. Шөнийн 12 цагаас хойш спорт загварын автомашинаар хэт дуу чимээ гарган олон нийтийн амгалан тайван байдлыг ал дагдуулсан учир намайг 100 мянган төгрөгөөр mopr0н0 гэсэн надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учир үнэмлэхийг маань хураагаад авч явсан. Харин сүүлд үнэмлэхээ ирж аваарай гэхдээ намайг 400 мянган төгрөгийн mopryyль төлөөрэй гэсэн хэмээгээд инээв.

Энэ нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 5.5 дугаар зүйл буюу нийтийн хэв журам аюулгүй байдлын эсрэг зөрчилд “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах; гэх зүйл заалтаар:

1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг а лдагдуу лсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуультай юм байна.

Саваагүй зан залуу хүн бүрт байдаг. Авъяаслаг дайчин дуучин охин маань өөрт болсон зүйлээ бусдад болохгүй хэмээн анхааруулсан утгаар яриа бизээ. Нуулгүй инээж бусадтай хуваалцсан нь хүмүүст маш их эерэгээр ийнхүү тусав. Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.

Топ Х.Бадамгэрэлийн Ноt гaлбиp

Өмнөх нийтлэл

Жүжигчин А.Ганчимэг: Хойд эцэг, эх айдaс дагуулах ёсгүй, үүсгэлийг нь хайрласан бол үрийг нь ч гэсэн хайрла

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм