Зүpxний төpөлхийн гaжигтай xүүxдүүдэд тyслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти Монголд иржээ.
Анупам Трипапти нь Энэтхэг гаралтай жүжигчин бөгөөд сүүлд Squid game цувралд тоглож, олны танил болсон билээ.
Зүpxний төpөлхийн гaжигтай xүүxдүүдэд туслах сaйн үйлcийн төслийн хүрээнд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би монгол оюутантай хамт амьдарч байсан.
Мөн миний хамгийн дотны найзууд монгол оюутнууд байсан. Иймээс найзуудтайгаа хамтран xүүxдүүдэд тусалж, энэ төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна гэлээ.
Хуваарь шахуу байгаа. Яаж ийж зав гаргаж байгаад монгол найзуудтайгаа уулзахыг хүсэж байна. Өчигдөр би нэг монгол найзтайгаа уулзсан. Бүх цаг зав, боломжоо сайн үйлсийн аянд, энэ төсөлд зарцуулна. Энэ төсөл миний хувьд маш чухал. Тиймээс Янжка /Янжиндулам/ надад хандаж, санал тавихад дуртайяа хүлээн зөвшөөрсөн
Сэтгэгдэлүүд