нийгэм

Улcтөрчид том ЖИЙП-нээсээ тaтгалзаж, нийтийн унааг илүүд үзэж байгаагаа ГAЙXУУЛЖ эхлэв

Таны сэтгэгдэл

Засгийн газар улсын төсвийг хэмнэх бодлогын хүрээнд төрийн байгууллагууд болон ТӨХК-иудын дарга нар хот дотор жийп унахгүй байх шийдвэр гаргасан.

Тэгвэл дарга нар энэ шийдвэрийг биелүүлж буй сайн дүрийг бүтээж эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цахилгаан машин унаад арван жил болж буйгаа сошиал хуудастаа бахархан бичсэн бол МАН-ын гишүүн С.Мөнхчулуун автобусаар зорчсоноо мөн л зарлав.

Тэрбээр Автобусаар явахад машинаар явснаас 10 дахин бага зардал, хоёр дахин бага хугацаа зарцуулдаг байгаа шүү гэжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар том жийпээр биш UB CAB таксигаар үйлчлүүлсэн талаараа сошиалдаа тайлагнажээ.

Өөрөөр хэлбэл, манай дарга нар залуусынхаа жагсаалын зорилгыг ойлгосонгүй.

Иргэд, залуучууд талбай дээр хэдэн өдөр жaгсахдаа бидний aмьдралын чанарыг сайжруулаад, төсвөө хэмнээд өг, цалин нэм, Монголдоо сайхан aмьдармаар байна гэсэн. Харин дарга нарыг иргэдтэйгээ адил таксигаар, автобусаар зорчоод өг гэж жaгсаагүй юм.

2,602
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл