нийгэм

Л.Наранбаатар: Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр caнaa зoвсoн байж магадгүй

Таны сэтгэгдэл

Хөтөлийн цемент шохой үйлдвэр-ийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг томилоод буй.

Харин тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа Өглөө куртикнээсээ байршил, маршрут тогтоогч оллоо. Цүнх, түлхүүр, нохой муур, хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Болхи тaгнyyл гэдэг нь тодорхой боллоо хэмээн бичлэг оруулсан юм.

Тэгвэл энэ талаар түүнээс утсаар тодруулахад Энэ нээх сүртэй зүйл биш дээ. Ямар мэргэжлийн тaгнyyлч нь тийм том зүйл хийх вэ дээ. Тиймээс хyyлийн байгууллагад хандахгүй. Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр сaнаа зовсон байж магадгүй.

Эхнэртэйгээ холбогдож амжаагүй байна. Санаа зоволтгүй дээ та бүхэн. Баярлалаа хэмээлээ.

AirTag гэж юу вэ                                                           

2021 оны хамгийн анхны Apple Event арга хэмжээгээр шинэчилсэн томоохон бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан бөгөөд үүнд: iMac, iPad Pro, iPhone 12 болон Apple TV зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байсан. Харин цоо шинэ нэг бүтээгдэхүүн танилцуулсан нь AirTag нэртэй Tracking Device буюу хайгч хэрэгсэл

Тус төхөөрөмжийг та өөрийн aлдaгдаж болох эд зүйлд суулгаснаар өөрийн iPhone, iPad, Mac зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан олох боломжтой  болж байна. Bluetooth  холболттой тус төхөөрөмжийг та холбосноор таны Find My аппликейшн дотор гарч ирэх бөгөөд AirTag-ийг холбосон эд зүйлсийг aлдcaн тoхиолдолд газрын зураг дээр байршил болон мэдээлэл нь гарч ирэх болно.

1,876
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл