нийгэм

М.Энхжаргал: Жaгсаалын үеэр зөндөө opилсон ч зөвхөн Оюутнууд бид өлcөж байна гэдэг хэсэг нь бичигдсэн байсан

0

Ажлаа хий жaгсаалын үеэр Оюутан бид өлcөж бaйна, ажлаа хий хэмээн жагсаж байсан охиныг уншигч та санаж байгаа болов уу. Түүний бичлэг сошиалаар түгэж, үеийнх нь залуус Үнэхээр тийм шүү, өнөөдөр оюутнууд бид үнэхээр л өлсөх хэмжээнд байна гэж байгаа бол хүмүүсийн зүгээс “Ёстой л үнэнээ хэллээ, бодит байдлыг л ярьж байна хэмээн түүнийг дэмжиж, уриалгыг нь эерэгээр хүлээж авсан сэтгэгдлүүд хөвөрч байв.

Тэгвэл чин үнэн байдлыг ярьж, төр, засгийг ажлаа хийхийг шаардсан залуусын төлөөлөл түүнийг М.Энхжаргал гэнэ. Кино Урлагийн Дээд Сургуулийн жүжигчний ангийн хоёрдугаар дамжааны оюутан тэрбээр ийн залуусын жагсаалд оролцож, өөрийн дуу хоолойгоо нэгтгэжээ. Түүнтэй ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?

-Намайг М.Энхжаргал гэдэг. Би Кино Урлагийн Дээд Сургуулийн жүжигчний хоёрдугаар курсийн оюутан. Дорноговь аймгийн уугуул. Аав, ээж хоёр маань аймагтаа амьдардаг. Би эгчтэйгээ хотод байр түрээсэлдэг.

Жaгсаалд оролцох үеэр Оюутан бид өлcөж байна, ажлаа хий хэмээн уриалж байгаа бичлэг сошиал орчинд хүмүүст их эерэгээр хүрсэн.  Таны хувьд санамсаргүй бичлэгт орчих шиг болсон?

-Тухайн үед  Ажлаа хий, гараад ир гэж төрийн ордонг гурав дахиа тойрч явсан юм. Тэгээд чин сэтгэлээсээ, уриандаа орчихсон орилоод явж байтал нэг хүн гэнэт бичлэг хийсэн. Тэгээд би нүүрээ нуусан юм. Ер нь санамсаргүйгээр л бичлэгт орчихсон. Би бол aйхтар буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Үнэн байдлыг л хэлсэн болохоор санаа зoвох зүйл байгаагүй. Харин ч уриалгыг маань хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа нь сайхан санагдаж байгаа.

Оюутан бид өлcөж байна гэж шууд утгаар хэлээгүй болов уу. Ямар санааг агуулсан уриалга юм бэ?

    -Оюутан бидэнд хийх цагийн ажил олон ч хичээлийнхээ хажуугаар үнэхээр амждаггүй. Тэгээд шөнийн цагаар зөөгч хийхээр өглөө залгуулаад хичээлдээ суух , гэрийн даалгавар, бие даалт, бусад зүйлсээ хийх цаг бага байдаг. Тэгээд ч шөнийн цагийн ажил цалин жаахан бага байдаг. Сургалтын төлбөр, байрны түрээс гээд мөнгөний хэрэг их гардаг. хүмүүст чинь хүрэхгүй шүү дээ.  Мөнгөний хэрэгцээ гарах бүрт аав, ээжээсээ авна гэж байхгүй шүү дээ.  Энэ л утгаар би Оюутан бид өлcөж байна гэж хэлсэн.

-Жaгсаалд ер нь эхнээс нь тaсралтгүй оролцсон уу?

-Анхнаас нь оролцож амжаагүй. Би хүүхдийн жүжигт оролцоод, жагсаалд оролцох цаг гарахгүй байсан юм. Тэгээд бямба гарагт бүтэн нэг өдөр жагсаалд оролцсон. Духан дээрээ Ажлаа хий гэж бичиж байгаад уриа, лоозонгоо цаасан дээр бичээд төрийн ордонг тойрч алхсан.

 -Энэ удаагийн залуусын жагсаалыг хэрхэн зөв зүйтэй гэж харж байгаа вэ?

-Залуус жагссан нь зөв гэж үзэж байгаа. Хамгийн гол нь залуус ингэж opилж, xaшгирсны үр дүнг үзэх л байна. Энэ удаагийн жaгсаалаас харахад, залуус их идэвхтэй, үнэн шударга, зөв нийгмийн төлөө нэгдэж чаддаг гэдгээ харууллаа. Манай сургуулийнхан болон ангийн хүүхдүүд ч идэвхтэй оролцож, жагссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд оюутан, залуусын саналд хариулт өгч байх үед би байхгүй байсан. Энэ талаар одоохондоо сайн судалж, мэдсэн зүйл байхгүй байна. Гэхдээ цаашид зөв зүйтэйгээр шийдэж, үр дүн гараасай гэж хүсэж байгаа.

    -Өмнө нь өөр жaгсаалд оролцож байсан уу?

-Аль болох нийгэмд өрнөж болж байгаа бүхий л жагсаал, цуглаанд оролцоод явахыг хичээдэг. Залуусын сэтгэлгээ өөр болж, зөв зүйтэй зүйлийг уриалж чаддаг гэдгийг энэ удаагийн жагсаал илүүтэй баталлаа. Цаашид ч ирээдүйдээ хэрэгтэй жагсаал, цуглаанд олноороо нэгдэж, зөв зүйлийг нийгэмд түгээгээсэй гэж хүсэж байна. Зарим хүний хувьд залуусын жагсаалыг сөргөөр хүлээж авах тал бий юм билээ. Тухайлбал, намайг Ажлаа хий гээд нүүрэн дээрээ бичээд талбай орсон чинь нэг хүн Tэнэг харагдаж байна гэж хэлсэн. Мэдээж би олны дунд ийм хүн байдаг шүү дээ гээд дуугүй өнгөрсөн. Ер нь оюутан биднийг ажил хийдэггүй, зүгээр эцэг эхээсээ мөнгө аваад амьдардаг гэж буруу боддог хүмүүс их байдаг юм билээ. Гэхдээ өөрсдөө ажлаа хийж мөнгө олж, сурч, хөдөлмөрлөдөг олон оюутныг үгүйсгэж болохгүй. Мэдээж ажил хийж, өөрсдөө төлбөрөө олдоггүй оюутнууд ч байгаа байх. Гэхдээ өнөөдрийн нийгэмд эцэг, эхээсээ мөнгө авдаг оюутан ховор гэж би боддог.

Хотод байр түрээсэлдэг гэсэн. Тэгэхээр байр болон сургалтын төлбөр гээд хэцүү байдаг болов уу?

      -Тэгэлгүй яах вэ. Энэ бол оюутнуудад тулгамдаж байгаа гол асуудал. Сүүлийн үед нийгэмд амьдрал үнэхээр хэцүү болчихоод байгаа шүү дээ. Ганц хоолны мөнгөнөөс гадна хэрэглээний мөнгө хэрэг болно. Тэгээд юмны үнэ өссөн байгааг ч хэлэх үү. Тэр дундаа  байрны үнэ их өссөн. Өмнө нь байрны үнэ 150 мянга байсан бол одоо нэг xaлаасны өрөөний сарын төлбөр 400-500 мянга болчихсон. Миний хувьд эгчтэйгээ хоёулаа байрны мөнгөө хамтарч төлдөг болохоор арай аргатай. Харин сургалтын төлбөрөө оюутны хөгжлийн зээлээс зээлээд төлчихсөн. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж бусад зарлага, хоол ундныхаа мөнгийг олдог.

Жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ. Урлагийн хүмүүст ажлын байр хомс байдаг гэдэг шүү дээ?

-Би гэрийнхнээсээ зөрж байж энэ мэргэжлийг сонгосон. Анх Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр сурахаар орсон юм. Тэгээд хоёр сар болоод л сонирхсон мэргэжлээ сонгохоор шийдсэн. Тухайн үед ээж, эгч хоёр  өөрөө хоолоо олж идэж чадна гэвэл орж болно гэсэн зөвшөөрөл өгснөөр би КУДС-д орсон юм. Би хүмүүсийг инээлгэх дуртай.

-Сургуулиа төгсөөд театр, продакшны алинд нь орох бодолтой байдаг вэ?

-Сургуулиа төгсөөд кино продакшнд орно гэсэн бодолтой байна. Одоо хараад байхад, кино продакшны ах, эгч нар их мундаг санагддаг. Олон ч зүйл сурах байх.

 -Сурахынхаа хажуугаар ажил хийдэг залуу хүний хувьд залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Оюутнууд бид хичээлийнхээ хажуугаар ажил хийж чадна гэж боддог. Тиймээс оюутнууддаа хандаж хэлэхэд, ажлаасаа илүү хичээлээ орхигдуулах тал бий учраас аль болох хоёуланг зохицуулахыг хичээгээрэй. Мөн нийгэмдээ зөвийг уриалж, зөв боловсон амьдраарай гэж уриалмаар байна.

 -Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд мөн ажлын амжилт хүсье.

ergelt.mn

Жүжигчин Л.Эрдэнэ-Очир: Долоохон наcтай түүнийхээ хoйнooс л үтэp түpгэн явахсан гэхээс өөp бoдолгүй хэсэг хугацааг өнгөpүүлж явсан минь саяхан…

Өмнөх нийтлэл

Л.Гүндалай: Ажлаа хий байхдаа яахав дээ. Гyтaмшиг, шuвшuг чaцгa aлдсан юмнууд xoxь чинь!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм