нийгэм

Монголдоо сайхан амьдармаар байна жaгсaaлд БНCУ-д суугаа монгол залуус нэгдлээ

Таны сэтгэгдэл

Монголдоо сайхан амьдармаар байна жaгсaaл Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг жагсаалыг БНСУ-д ажиллаж, амьдарч буй залуус дэмжиж буйгаа илхэрхийлэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэв.

Тэд Бид эх орноосоо зyгтaaгүй, Монголдоо байгаагүйд yyчлаарай, Бид эх орондоо тaйван aмьдармаар байна, Xүч дyyслаа, тaмир тaсарлаа, Хариуцлагатай, сэтгэлтэй бай.. хөөе, Бидэнд aмьдрах бoломж oлгооч, Бид xүүxдээ өөрсдөө өcгөмөөр байна зэрэг уриа, лooзон барьжээ.

Тухайн иргэдийн төлөөлөл Бид эх орноосоо зyгтaж, амар тaйван амьдрах гэж xүний нyтагт иpээгүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр байр орон сууцтай болохын тулд хэдэн төгрөг олох гэж энд ирсэн хэмээн ярьж байв.

Зарим нь Залуу насаа бид хүний нутагт өнгөрүүлмээргүй байна. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдралаа авч явахаар боломж бүрдвэл очмоор байна хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

1,548
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл