УИХ-н гишүүн Н.Учралын ярьсан яриа цахим орчинд олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртсэн сэдэв болоод байна.
Тэрбээр ярихдаа, НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айлууд маш олон байна хэмээжээ. МАН-ын дэргэдэх НАМЗХ-н ерөнхийлөгч тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр болсон ээлжит бус их хурлын үеэр ингэж ярьж байна.
Бага opлоготой иргэд, тэтгэврийнхэн улиралдаа НӨАТ-ын буцаан олголт гэж 10, 20 мянган төгрөг л авч байгаа байх. Тэгээд энэ 10, 20 мянгаараа амьдралаа залгуулдаг маш олон хүн байна гэнэ.
Нэг айл амьдрал залгуулахад сард наад зах нь 1 сая төгрөг хэрэгтэй, 1 саяын буцаан олголт авахын тулд сард 50, улиралд 150 саяын худалдан авалт хийх хэрэгтэй болно.
Буцаан олголтын хувийг 4 болгож нэмэгдүүлэх хууль санаачилна гэсэн түүний яриа олонд таалагдсангүй.

Ард иргэд НӨАТ-ын 10 хувиа төлөөд хоёр хувиа жилдээ дөрвөн удаа буцаан авдаг. Гэхдээ эрхэм гишүүнээ хэрэв та тоо баримт тооцоо судалгаа хардаг бол НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах ямар ч боломжгүй.
Хэдэн зуун саяар нь төлбөр тооцоо хийдэг та хэдэн төгрөгийн буцаан олголт авдагийг иргэд бид мэдэхгүй. Гэвч иргэдийн олонх нь улиралдаа ихээр бодоход 40-150 мянган төгрөг буцаан олголтод авдаг. Энэ мөнгөөр бүтэн улирал байтугай, сар бүр авдаг цалингаараа ө л залгуулах боломжгүй болоод байгаа гэдгийг олон нийтийн зүгээс ярьж байгаа юм.
