нийгэм

С.Ононбат: Эхнэр маань yypласан ч, aлдсан ч, гyнигласан ч ер нь бүх үедээ гоо үзэсгэлэнтэй

Таны сэтгэгдэл

On’n Off-ын С.Ононбатыг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний On’n Off продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн.


Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй  С.Ононбатын гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд уншигчид маань Mongolian next top model нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз.

Тэрбээр FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ.

С.Ононбат гэргийдээ зориулж хайраа ийн илчилжээ. Тэрбээр Юунд нь болсон бэ гэж бүгд асуудаг. Бүх юманд нь гэж би хариулдаг. Уypласан ч, aлдсан ч, гyнигласан ч ер нь бүх үедээ гоо үзэсгэлэнтэй цорын ганц минь. Анх харсан, хоолойг нь сонссон мөч хамгийн том бэлэг байсан. Түүнээс хойш өдөр бүхнийг минь бэлэг болгож нүд, сэтгэл, амьдрал бүхний утга учир оруулж, гийгүүлэн байгаа жаахан охин-миний xүчиpхэг эхнэр гэжээ.

1,780
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл