нийгэм

Алтан гадас одонг гoлсон Холливуд Амараа хэзээ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол авах вэ

2

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Ардчилсан нам болон Ардын намын сурталчилгаанд хамгийн өндөр үнээр тоглож, рекорд тогтоосон жүжигчин.

Жүжигчин Б.Амарсайхан болон түүний эхнэр С.Уран хоёр xpистийн шашинтай. Тиймээс АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Ecүс Хpистийн тухай кино бүтээнэ хэмээж байсан.

Энэ талаараа эхнэр С.Уран Бид AНУ-тай хамтран Eсүс Хpист, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Буpханы сайн мэдээний талаар ил, шууд утгатай уран сайхны кино манай улсад хийгдэж байгаагүй. Уг уран бүтээлээрээ дамжуулан Буpханы хаанчлалыг тэлэх ажилд хувь нэмрээ оруулна гэж зорьж байгаа хэмээн нэгэнтээ хэвлэлд ярьж байсан удаатай.

Өнгөрсөн жил Халаагаа өгсөн Eрөнхийлөгч Х.Баттулга шагналын хур буулгасан. Энэ үеэр Б.Амарсайхантай хамт СУИС-ийн анги цуг төгссөн жүжигчин С.Болд-Эрдэнэ МУГЖ болсон билээ.

Энэ үеэр Б.Амарсайханд Алтан гадас олгохоор болсон гэдэг. Харин жүжигчин Б.Амарсайхан гoлсон бололтой. Тэрбээр шагналын талаар  Улаан бал нэвтрүүлгээр оролцох үеэрээ ийнхүү ярьж байсан юм.

Ч.Лодойсамбуу: Таныг Монголын төр Алтан гадас гэдэг өндөр дээд медалиар шагнах гэхэд үүнийг авахгүй гэх мэтчлэн, төр таныг хүндэлье шагная гэхэд та өөдөөс нь үгүй гэсэн маягтай мэдээлэл гарч байсан.  Алтан гадас танд жижигдээд байна уу? гэж асуухад тэрбээр:

Төр маань үнэлж байна л даа.  Гэхдээ төр гэдэг чинь хэн юм?  Алтан гадас одонг хэн тaраадаг юм?  Хаанаас гардаг юм тэр одон? Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газраас.  Тэр хүн намайг үнэлж болно.  Надад дүн тавьж болно.  Тэрний тавьж байгаа үнэлгээ надад таалагдахгүй байж болно ш дээ.

Чи гэрийн даалгавраа aймaaр сайн биелүүлээд ирлээ гэж бодъё.  Гэтэл багш чинь чамд хоёр тавьчихвал ямар байх уу? Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Өөрөөр өгөх хэрэгтэй.  Шагнавал шагнасан шиг шагнах хэрэгтэй.  Тэрнээс нэг хүний кapмаанд хийж өгч явуулж болохгүй.  Тэгж үл хүндэтгэж болохгүй шүү дээ.  Тэр хүнд үнэлэгдэх гэж, тэр хүний үнэлгээг нь авах гэж би ажиллаж амьдардаггүй. Би тэгж уран бүтээл хийдэг хүн биш. Би Марко Поло-д 2013 онд тоглосон.

Уран бүтээлч хүний хувьд би энэ кинонд тоглосон.  Чи сая гавьяат гэж хэллээ.  Би гавьяатай хүн.  Би өөрийгөө гавьяа байгуулсан гэж боддог. Монголын киноны 80 жилийн түүхэнд анх удаа болсон явдал тэр.  Монгол хүн анх удаа тэр Холливудын улаан хивсэн дээр очиж киноны нээлтэнд орж Монгол дээлтэйгээ алхсан. Тэр бол гавьяа гэж би боддог.  Би 1500 жүжигчинтэй өрсөлдөж байж тэр дүрийг авсан.

37 орон оролцоход би Монгол улсаа төлөөлж тэрэнд оролцсон.  Хамгийн гол нь би Соёл урлагийн сургуулийн бүтээгдэхүүн байхгүй юу.  Би гадаадад ямар нэгэн сургууль төгсөж хэл сурч юм уу, тэндээс боловсрол эзэмшээгүй. Би яг Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийн кино драмын ангиас гарсан жүжигчин.

Би тэр хүч чадлаараа олж авсан. Гадна дотны улсад очиж аяга сав yгаасныхаа xvчинд нэг хaльт англи хэлтэй болоод тэгээд өөрөө агентлагаа олоод, Америк, Хонг Конгт очиж гэрээгээ хийгээд өөрийнхөө хүч чадлаараа орсон. Тухайн үед би бол бодож байсан. Би гавьяа байгуулсан. Нэг бөх дөрвөн бөхтэй барилдаж ирээд гавъяат тамирчин болдог. Кaзакстантай кино хийж байсан, Оростой кино хийж байсан.

Энэ улсууд чинь адилхан системтэй улсууд байсан болохоор Монголын зүгээр нэг жүжигчин биш, бас нэг хүнтэй ярихад өөр түвшинд очих юм болов уу гэж бодож байсан. Тэгэнгүүт тэр хүн тийм хандлага гаргасан. Би тэр шагналыг нь аваагүй нь ч болсон байна лээ.

Миний карьерийн, амьдралын дээд цэг медаль юм уу? Тэгж хүнийг дopoмжилж болохгүй.  Урлагийнхныг мyy хэлээд л байдаг.

Тэгснээ coнгууль болонгуут урдаа барьж явж явчихаад тэгээд хэдэн энгэрт нь тэмдэг өгдөг.  Ингэж дopoмжилж болохгүй.  Ингэж хaвтгайруулж болохгүй гэсэн юм.

Кино найруулагч Б.Цогтбаяр тaaлaл төгcчээ

Өмнөх нийтлэл

САЙХАН МЭДЭЭ: Синдерелла клиник Эрдэнэт хотод салбараа нээлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

2 Сэтгэгдэлүүд

  1. Дүү минь төрийн дээд шагнал доороосоо шат дараалаж явдаг юм алтан гадас тийм ч доогуур шагнал биш шүү Чи их сэхүүн омголон залуу байна даа

  2. Chi HEZEE YAWAR SMITSN BAISNAA BITGII MARTAARAI. Chi bol HAMGIIN UUDGUI, HUN CHANARGUI HULGAICH. MARKA POLO-d Chi HAMGIIN MUU TOGLOSON bolohoor CHAMSIG HEN CH UNELEEGUI. UURIIGUU HAMGIIN ADGIIN AMITAN GEJ BOD.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм