Маск” пpодакшны тулrын rуpван чулууны нэr нь жүжиrчин М.Баяpмаrнай яах аprаrүй мөн.
Уpлаrийн тайзнаа хөл тавьсан цаrаасаа хойш уpан бүтээлээ тасpалтrүй хийж яваа тэpбээp rэp бүлийн амьдpал, анд нөхөpлөлийн тал дээp тун ч нухацтай ханддаr нэrэн rэлцдэr юм билээ.
Ямаpтаа л, өдийr хүpтэл үеpхэж нөхөpлөж яваа баrын найздаа цоо шинэхэн автомашин бэлэrлэн амьдpал ахуйд нь тус нэмэp болохооp хичээсэн rэхэв.
Тэrвэл авьяаслаr жүжиrчний аpын албыr залrуулж, үp хүүхдүүдийr нь өсrөн хүмүүжүүлж яваа rэprийr нь Ж.Наpантунrалаr rэдэr. Өнrөpсөн онд бүл нэмж, хоёp дахь хүүrээ өлrийдөж авсан жүжиrчин М.Баяpмаrнайrийн rэp бүлд давхаp баяp тохиожээ.
Учиp нь, том хүүrийнхээ төpсөн өдpөөp баrа хүүrээ өлrийдөж авсан тэpбээp энэхүү баяpт мөчийr ихэд бэлэrшээж явдаr ажээ.
Оюутан ахуй цаrаасаа олны танил олон бүсrүйчүүдтэй нэp холбоrдож явсан М.Баяpмаrнай үүнийrээ хаpин ч нэr үrүйсrэж rанцхан rэprийдээ үнэнч rэдrээ хэзээд хэлж явдаr. Ямаpтай ч түүний залуу насны rэнэн томооrүй хайp дуpлалуудын нэr дуучин С.Оюумаа, жүжиrчин Одмаа rээд хөвөpдөr юм билээ.
Мисс Шүрэнчимэгтэй ханилж байгаад салсан ч түүнээсээ дутахааргүй Нарантунгалаг хэмээх жирийн бүсгүйтэй дэр нэгтгэсэн жүжигчин Баярмагнай Төв аймгийг зорих бүртээ хадам аавдаа томоохон бэлэг бэлтгэдэг заншилтай нэгэн.
Тэрээр 2008 онд гэхэд насаараа жолооч хийсэн хадамдаа цоо шинэ Марк-2 машин бэлэглэж, нүдийг нь орой дээр нь гаргажээ. Гэвч нас тогтсон хадам нь түүний энэ бэлгэнд сүрдэж, бэлэгний нь хариуд юу өгөхөө мэдэхгүй баахан сандарсан сурагтай.
Та өөрийнхөө тухай мөн нутаг усныхаа талаар танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумны харъяат. Манайх эхээсээ зургуулаа. Би айлын ууган хүү. Одоо эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань төрийн байгууллагад ажилладаг. Том хүү маань Түрк сургуульд сурдаг. Бага хүү маань живх зүүгээр гэртээ мөлхөж явна даа.
-Та хэзээ хошин урлагт хөл тавьсан бэ? Бас “Маск продакшн”-аа хэзээ байгуулсан талаар ярихгүй юу?
-Би 2000 онд СУИС-ийн Кино драмын ангийг дүүргэсэн. Сургууль төгсөөд УДЭТ-д жүжигчнээр ажилд орсон доо. Тэндээ нэг л жил ажилласан. Дараа нь Хошин урлагийн театрт жил гаран болоод “Өнгөт инээд” хамтлагт орсон. Тэнд бид дөрвөн жил болсон. Харин 2006 оны наймдугаар сард жүжигчин Эрдэнэзаан, Мөнхсайхан ах, Энхсайхан гэх залуутай “Маск продакшн”-аа байгуулсан даа. Түүнээс хойш есөн жил болсон байна. Удахгүй арван жилийнхээ ойг тэмдэглэнэ дээ.
– Ямар ч хүнд бага насны мөрөөдөл гэж байдаг. Харин таны хувьд юу мөрөөддөг байв. Мөрөөдөл тань биелэсэн үү?
-Би спортын хүн болно гэж боддог, мөрөөддөг байсан. Биеийн тамираар хичээллэх дуртай. Тиймдээ ч энэ чиглэлээ хөөвөл амжилтад хүрнэ гэж боддог байсан байх. Аравдугаар ангиа төгсөөд улсын шалгалт өгөөд уначихсан. Тэгээд л СИУС-д шалгалт өгч тэнцсэн.
-Урлагийнхан давхар бизнес хийдэг гэж дуулдсан. Та бизнес хийдэг үү?
-Яаж бизнес эрхлэх вэ дээ. Бид нэг тоглолтоо Улаанбаатар хотод л гэхэд нэг сараас бараг хоёр сар хийдэг. Монголынхоо аймгуудаар яваагүй долоон жил болсон байна лээ. Саяхан бид Өвөрхангай, Баянхонгор, Говьалтай, Ховд, Увс, Завхан Архангай зэрэг аймгуудад тоглоод ирлээ. Сайхан хүлээж авсан. Энэ хавар бид говийн аймгуудаараа аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа.
-Нийгмийн тулгамдаж буй асуудлыг хошин хэлбэрээр хүргэх зохиол бичдэг хүмүүс цөөрсөн гэлцэх юм. Та бүхэн зохиолоо өөрсдөө бичдэг үү?
-Бид зохиолынхоо сэдвийг өөрсдөө гаргаж, тайз, хувцас зэргээ ч өөрсдөө хийдэг.
-Таныг багын найздаа машин бэлгэлсэн гэж дууллаа, Та их сайн хүн юм аа..?
-Мэдээж найз нөхдийн хооронд тийм юм байлгүй л яахав. Машин бэлэглэнэ гэдэг сэтгэлийн л юм шүү дээ. Түүгээрээ таксинд явж амьдралаа залгуулаг гэж бодоод л… Би дандаа л хүнд өглөг өгөөд байдаг тийм хангалуун амьдралтай биш ээ. Тэгэхдээ сэтгэлээрээ бол баян шүү. Эрдэнэзаан, Мөнхсайхан ах нар маань ч гэсэн мөнгө нэмэрлээд найзыгаа унаатай болгосон.
-Та бүхэн хошин урлагийн бусад хамтлагуудтайгаа харилцаа холбоотой ажилладаг уу?
-“Х түц”, “Шинэ үе”-ийнхэнтэй байнга л хамтдаа байж инээж, хөөрөлдөж явдаг даа.
-Урлаг бол цаг үеийн толь гэж хүмүүс ярьдаг. Та бүхэн энэ толиндоо нийгмийн хүнд хүнд асуудлуудыг онож тусгаж чаддаг гэж боддог уу?
-Бид мэдээж бусдаас түрүүлж алхах ёстой, түрүүлж сэтгэж, алхаж байж л бид уран бүтээлээ хийнэ шүү дээ. Өдөр шөнөгүй шинэ, сонин санаа хайдаг. Гуравдугаар сарын 12-оос манай шинэ бүтээл тоглогдоно. Сая бэлтгэлдээ орчихоод явж байна. Мөн “Соёлын төв өргөө”-д бид бүхний 2014 онд хийсэн шилдэг хөтөлбөрүүд тоглогдож байгаа.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Жилийн 365 хоногийн 65-100 хоногийг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байна. Зав чөлөө гарвал гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг боддог. Бусад цагт нь хамтлагтайгаа байж, уран бүтээлээ хийж байна даа.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
– За баярлалаа.
Сэтгэгдэлүүд